Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хавайн газарт үүссэн шинэ хагарлаас оргилсон лаав 70 метр өндөрт хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн Хавайн арлуудын хамгийн том арал дээрх Килауеа галт уул дэлбэрч эхэлсэн билээ.

Ням гарагийн байдлаар тус арлын газар нутагт нийт 10 ширхэг хагарал, ан цав үүсээд байна. Эдгээрээс нэг хагарал үүсээд дөнгөж 15 минут болсны дараа түүнээс оргилсон лаавын өндөр нь 70 метрт хүрсэн тухай АНУ-ын Геологийн Судалгааны мэргэжилтэн Вэнди Стовал мэдээлжээ.

Одоогоор халуун лаавын урсгал хүн оршин суудаг бүсүүдэд хүрснээс нийт 9 орон сууц сүйрч, 1,700 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Дүрвэгчид галт уулын дэлбэрэлтийг хэдэн долоо хоног, бүр хэдэн сар үргэлжилнэ гэсэн бэлтгэлтэй байхыг эрх баригчид анхааруулжээ.

Цаашдаа яг хаана газрын ан цав нэмэгдэж, лаав оргилохыг мэдэх боломжгүй байгааг судлаачид мэдээлж байна.

Эх сурвалж: Associated Press