Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн аварга Загитовад бэлэглэх Акита үүлдрийн гөлгийг Япончууд танилцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Японы Акита мужид болсон нохойн үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын Олимпийн аварга, уран гулгалтын тамирчин Алина Загитовад бэлэглэх Акита үүлдрийн гөлгийг танилцуулжээ.

15 настай Олимпийн аварга уг үүлдрийн нохойтой болох хүсэлтэйг мэдсэний дараа Японы Акита нохойн үүлдрийг хамгаалах байгууллагынхан гөлөг бэлэглэхээр шийдсэн юм.

 

Тэд хэд хэдэн хувилбарыг Загитовад санал болгосноос хоёр сартай эм гөлгийг тэр сонгосон байна. Гөлөгний эзэн Масами Хамада “Миний нохой сонгогдсонд баяртай байна. Энэ маань их нөхөрсөг зантай гөлөг тул хатагтай Загитовагийн хайрыг татна гэдэгт найдаж байна” гэж ярьжээ.

Гөлгийг энэ сарын сүүлээр Москвад хүргэж, Загитовад гардуулахаар төлөвлөсөн байна. Пёнчаны Өвлийн Олимпийн өмнө Японд бэлтгэл хийж байхдаа Загитова сэтгүүлээс Акита үүлдрийн нохойны зураг үзээд ихэд таалсан гэнэ.

Улмаар залуу тамирчин хэрвээ олимпийн аварга болвол Акита үүлдрийн нохойтой болгож өгөхийг ээжээсээ гуйж байжээ.

Загитова шинэ нохойдоо Масару хэмээх япон нэр өгөхөөр төлөвлөсөн гэнэ. Ханз үсгээр энэ нь ялалтыг илэрхийлдэг бөгөөд Япон уламжлалаар эрэгтэй нэр гэж үздэг хэдий ч залуу аварга уг нэрийг өгөхөөр шийджээ.

Эх сурвалж: Japan Times