Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукербэрг олон жилийн дараа анх удаа хувцсаа солив

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч олон жилийн дараа улиг болсон дүрэмт хувцаснаасаа салжээ.

Өчигдөр Фэйсбүүкийн F8 хөгжүүлэгчдийн чуулганы тайзан дээр гарч ирэхдээ Зукербэрг цоо шинэ дүр төрхөө харуулсан нь бараг энэ өдрийн хамгийн том сюрприз байв.

Залуу тэрбумтан энэ удаа урт ханцуйтай хөх цамц, хар жинсэн өмд, хар Nike пүүзтэй гарч ирсэн юм. Тэр олон жилийн турш саарал богино ханцуйтай цамц, хөх жинс, саарал пүүзнээсээ салаагүй.

Зукербэрг хамгийн энгийн, нэг хэвийн хувцаслаж, юу өмсөх тухай бодоход тархиа, эрчим хүчээ ашиглахгүй байхыг хичээдгээ ярьж байсан юм.

Гэхдээ тэр цөөн удаа засгийн газрын арга хэмжээнд оролцохдоо албаны хослол өмсөж байв.

Хувцас загварын мэргэжилтнүүд Зукербэргийн энэ удаагийн хувцаслалтыг $1,000 орчим үнэ өртөгтэй гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider