Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч дан гадаад үйлдвэрийн автомашин хөлөглөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сөүлээс Панмунжомыг зорьсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний авто цуваа тус улсын иргэдийн анхаарлын төвд байлаа.

Хэдийгээр Өмнөд Солонгос нь дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч орны нэгд тооцогддог боловч ерөнхийлөгчийн цуваанд явсан 13 машины дийлэнх нь гадаад үйлдвэрийнх байсан юм.

Энэ байдалд иргэдийн зарим хэсэг нь шүүмжлэлтэй ханддаг ажээ.

 

Тухайлбал цувааг тэргүүлж явсан цагдаагийн цагаан өнгөтэй Hyundai Genesis машинаас бусад нь бүгд гадаадын машин байв.

Мүүн Жэ Иний бие хамгаалагчид хар өнгийн таван Cadillac Escalade машинтай явсан нь АНУ-ын General Motors үйлдвэрийнх байжээ. Тэдний өмнө Германы Mercedes Benz үйлдвэрийн хоёр Maybach явсны нэгэнд нь ерөнхийлөгч сууж явсан юм.

Тэдний өмнө мөн Герман брэндийн хоёр ширхэг S-Class седан явж байв. Цувааны сүүлд явсан хоёр микро автобусны нэг нь GM Chevrolet-ийн Starcraft байсан бол нөгөө нь Mercedes Benz-ийн Sprinter байжээ.

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин дотоодын үйлдвэрийн Hongqi брэндийн автомашин хөлөглөдгөөрөө алдартай. Тэгвэл Өмнөд Солонгосчууд түүнтэй адилхан ерөнхийлөгчөө Hyundai загварын автомашин хэрэглэх ёстой гэж үздэг байна.

 

Эх сурвалж: Korea Times