Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны дүү Хоёр Солонгосыг нэгтгэх ажлыг түргэсгэх санал тавьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр эхэлсэн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт нэг цаг, хагас орчим үргэлжилсний дараа түр завсарлажээ.

Завсарлагааны үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Юн Ён Чан уулзалтын явцын талаар зарим мэдээлэл өгсөн байна.

Ким Жон Уны дүү Ким Ёо Жон уулзалтын үеэр “хоёр Солонгосыг нэгтгэх үйл явцыг түргэсгэх хэрэгтэй” байгааг онцлон тэмдэглэж, уулзалтанд оролцогсод түүний саналыг дэмжин алга ташсан тухай тэр мэдээлжээ. Ким Ёо Жон нь Хойд Солонгосын төрд хариуцлагатай албан тушаал хашдаг бөгөөд Пёнчаны Өвлийн Олимпийн үеэр Ким Жон Уны мэндчилгээг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хүргэж байв.

Дээд хэмжээний уулзалт өнөөдөр хүндэтгэлийн оройн зоогоор өндөрлөж, Хойд Солонгосын төлөөлөгчид нутаг буцах юм.

 

Эх сурвалж: ТАСС