Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хоёр Солонгосын түүхэн уулзалтын гэрэл зургууд

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
 

Өнөөдөр хилийн Панмунжом хотхонд эхэлж байгаа Өмнөд ба Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын ховор агшнуудаас хүргэж байна.

Өглөө эрт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Сөүл дэх Хөх ордноосоо гарч, уулзалт болох хилийн бүс рүү хөдөлсөн юм. Энэ үеэр Сөүл хотын иргэд ерөнхийлөгчөө үдэн мордуулахаар цугларч, амжилт хүсэж байв. Хамгаалалттай цуваа Панмунжомд ирсний дараа удалгүй Хойд Солонгосын талаас Ким Жон Ун бараа бологсдын хамт гарч ирсэн юм.

Хоёр удирдагч хилийн шугамны хоёр талаас анх удаа гар барин мэндчилж, Ким Жон Ун хилийн шугамыг даван орж иржээ.

Харин энэ үед төлөвлөгөөнд тусгагдаагүй гэнэтийн явдал болж, Ким Жон Уны урилгаар Мүүн Жэ ин тэр хоёр хамтдаа буцан хил давж, Хойд Солонгосын газар шороон дээр хэсэг саатсан юм. Үүний дараа тэд дахин Өмнөдийн газар шороон дээр хөл тавьж, цэцэг барьсан хүүхдүүд тэднийг тоссон байна. Солонгос үндэсний хувцастай цэргүүд удирдагчдыг дагалдаж, хэлэлцээр болох Энхийн өргөөнд оруулсан юм. Хоёр Солонгосын хэлэлцээр өнөөдөртөө багтан дуусч, хүндэтгэлийн оройн зоогийн дараа Ким Жон Ун дагалдагсдынхаа хамт нутаг буцна.

Эх сурвалж: Korea Summit, Reuters, AFP, AP

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17