Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын удирдагч нар анх удаа хоорондын хилийн шугам дээгүүр алхлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт Улаанбаатарын цагаар 8:30 цагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөдийн газар шороонд хөл тавьснаар эхэллээ.

Тэрээр 65 жилийн дараа анх удаа Өмнөд Солонгост зочилсон Пёньяны удирдагч болж байна. Хоёр удирдагч эхлээд хилийн шугамны хоёр талаас мэндчилж, гар барилцсан юм.

Дараа нь Ким Жон Ун хилийн дээсэн дээгүүр алхаж Өмнөдийн нутагт хөл тавьсан. Харин үүний дараа Ким Жон Уны гэнэтийн санаачилгаар Мүүн Жэ Ин тэр хоёр буцаж Хойд Солонгосын газар нутагт хөл тавьцгаажээ.

 

Удалгүй дахин хоёул хил давж Өмнөдийн газарт гишгэснээр ажиллагаа цааш үргэлжилсэн юм. Ийнхүү хоёр Солонгосын удирдагч хэдхэн секундын дотор харилцан бие биеийн газар нутагт айлчиллаа.

 
 
 

 

Энэхүү түүхэн үйл явдлын бичлэгийг дараах дүрснээс үзнэ үү.

Эх сурвалж: Korea Times