2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
18°
11:00
S32
19°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакүхо М.Даваажаргал 500 хүүхдэд "Чингис хаан" анимэйшнийг үзүүллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 15
iKon.MN

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал асрамж халамжийн төвүүдийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүллээ.

 

Тэрбээр, энэхүү үйл ажиллагааг нээж "Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя. Миний аав 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 онд Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. 

Мөн үндэсний их баяр наадамд удаа дараа түрүүлж байлаа. Дүү нартаа нэг зүйлийг захихыг хүсч байна. Та нар минь маш олон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөөрэй. Ах нь 15 настайдаа сумогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед аварга болно гэж бодоогүй. Тиймээс дүү нар минь олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй" гэв.

Монгол Улсын хэмжээнд нийт 33 асрамж халасжийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 20 гаруй асрамж халамжийн төвийн хүүхдүүдийг ийнхүү баярлуулжээ.

Хүүхдүүд Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн болох "Чингис хаан" хүүхэлдэйн киног үзэж, гарын бэлэг авсан юм. Уг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна.

 

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

x