Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

09:30 цагаас “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн гурав дахь хэлэлцүүлэг болно. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

10:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн түүхнээ үе үеийн дарга, гишүүдээр ажиллаж байсан хуульчдын /Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн хороо/ "Хүндэтгэлийн уулзалт" болно.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэцийн дарга, Хууль зүйн сайд болон шүүх, хууль зүйн салбарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирж шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаарх байр сууриа илэрхийлнэ.

Оросын шинжлэх ухаан соёлын тевд /РЦНК/

10:00 цагаас 2018 оны Орос улсын 11 хотод зохион байгуулагдах ХДАШ /Хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах/ тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх 700 суудалтай дэлгэц тавигдах талаар энэ нь хоёр улсын харилцаа холбооны хүрээнд гэрээ байгуулна. 

Ялалтын талбайд

10:00 цагт ХНХЯ, МХЕГ, ХХҮЕГ,ХАБЭМТ, НДЕГ, Нийслэл, дүүргийн ЗДТГ, НМХГ, ХХҮХ, НДХ-ийн хамтарсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян – 2018” нээлтийн арга хэмжээ болно.

Төрийн ордны 3 давхарт Иргэний танхимд

11:00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаазын ялын талаар мэдээлэл хийнэ.

Хангарьд ордны 14 давхарт А зааланд

11:00 цагаас Нийслэлийн Авто замын газраас 2018 оны авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Иргэний нийгмийн төлөөлөл, ТББ-ууд, иргэдийн нэгдэл болох "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс МУ-ын ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт УИХ-ыг тарааж түр ЗГ байгуулах үндэслэлийг танилцуулах уриалга, шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас “Mongolia Mining 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ сарын сарын 4-6-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.

АТГ-н хурлын танхимд

11:30 цагт Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "Өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэгт АТГ гараа хумхисаар" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.