Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд айлчлалынхаа талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN

Хууль сахиулахын их сургуулийн байранд

09:00 цагт Хууль зүйн туслалцааны төвийн танилцуулга уулзалт болно.

Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын танхимд

10:00 цагт "Аюултай хог хаягдлын цогц менежмент" сэдэвт семинар эхэлнэ.

Батлан Хамгаалахын Яаманд

10:00 цагт АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд талууд мэдээлэл өгнө.

Холидэй Инн зочид буудалд 

10:00 цагт "Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформын нээлтийн ажиллагаа болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх "Ээжүүдийн холбоо", "Монголын худалдаачдын холбоо" хамтран "Бидэнд баярлах шалтгаан алга-2" цуглааны талаар мэдээлэл хийнэ.

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

13:00 цагт Европын Холбооны Азийн Хөрөнгө Оруулалтын Сан (АХОС)-гаас санхүүжиж буй Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн удирдах зөвлөлийн хурал болно. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд

14:00 цагт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 40 гаруй мэргэжлээр зарлагдаж буй 150 ажлын байранд урьж байна. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр болно.

Өдөрлөг : 2018 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт 09:00-17:00 цагт болно.