Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн тайланг танилцуулна

ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN

Хангарди ордны 14 давхарт

10:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаантай. Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Тусгаар тогтнолын ордны Бага танхим

10:00 цагт "Монголын түүх"-ийн олимпиадын 2 дугаар шат болно.

Тусгаар тогтнолын ордны 6 давхарт

11:00 цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ахмад дипломатуудтай уулзаж, хүндэтгэл үзүүлнэ. 

Дэлхийн Банкны байранд

11:00 цагт Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбооноос гаргасан Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн тайланг танилцуулна.

Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн байр 4 давхарт 405 тоот өрөөнд

13:30 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өрх толгойлсон, амжиргааны түвшин доогуур эхчүүдэд сэтгэлийн дэм өгөх хандивын аян өрнүүлж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Шангрилла зочид буудлын хурлын танхимд

14:00 цагт БСШУСЯ гадны түнш байгууллагуудтай хамтран салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нийт төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар зөвлөлдөх уулзалт болно.