2018/05/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B05
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B34
УЛААНБААТАР
24°
|
18:00
S101
19:00
S101
20:00
S28
21:00
S26
22:00
S28
23:00
S44
00:00
S28
01:00
S44
-1°
02:00
S44
-1°
03:00
S44
-2°
04:00
S32
-3°
05:00
S32
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лондоны нисэх буудлаас олдсон дайны үеийн бөмбөгийг далайд дэлбэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN

Энэ долоо хоногт Лондон хотын нисэх буудлын ойролцоо нацистуудын дэлбэрээгүй үлдсэн бөмбөг олдож, 24 цаг гаруй хугацаанд буудлын үйл ажиллагааг зогсоосон юм.

Барилгын ажил гүйцэтгэж байсан ажилчид бөмбөгийг илрүүлсэн байна. Ням гарагт олдсон бөмбөг нь 500 кг жинтэй, 1.5 метр урт байжээ. Түүнийг Хатан хааны тэнгисийн флотынхон Мягмар гарагт задгай далайд хүргэн дэлбэлсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы нацистууд “German Blitz” гэгддэг ажиллагааг хэрэгжүүлж, Лондон хотын дээрээс 20,000 тонн тэсрэх бөмбөг хаяснаас 40,000 орчим хүн амь үрэгдэж байжээ. Агаарын 85 удаагийн цохилтоор хаясан нийт бөмбөгний 20 орчим хувь нь дэлбэрээгүй үлдсэн гэж таамагладаг.

Лондон хотод барилгажуулалт эрчимжсэний үр дүнд сүүлийн жилүүдэд дэлбэрээгүй бөмбөг олноор илрэх болсон байна. 2010 оноос хойш нийтдээ 450 бөмбөг олсон нь жил бүр 60-ыг илрүүлсэн гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Bloomberg

 

x