Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын халцарсан толгойн зураг ярианы сэдэв болж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Флорида дахь эдлэндээ очихоор онгоцонд суусан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үсийг салхи сөхөж, түүний халцарсан толгойг олон нийтэд харуулсан бичлэг интернэт ертөнцөд хүчтэй тараад байна.

Хэдийгээр 71 настай эрийн халцарсан толгойг элэглэх нь зохимжтой биш ч гэлээ түүний алдарт алтан шаргал үсний тухай яриа үргэлж анхаарлын төвд байдаг юм.

Тэр ихэнх үед онгоцны шатаар өгсөхдөө “Make America Great Again” гэсэн бичигтэй бэйсболын малгай өмсдөг байсан бол саяны тохиолдолд малгайгаа орхисон нь түүний алдаа болжээ.

Өнгөрсөн сонгуулийн үеэр Трампыг хиймэл үс өмсдөг гэсэн яриа гарч, олон нийтийн арга хэмжээний үеэр сонгогчид түүнийг үсээ авч харуулахыг хэд хэдэн удаа асууж байв.

Эцгийнхээ зохимжгүй үсний хэв маягт дургүй охин Иванка нь Трампыг толгойнхоо эргэн тойрны үлдсэн үсээ урт ургуулж, халцарсан хэсгээ халхлан тогтоодог тухай ярьсныг саяхан хэвлэгдсэн “Fire and Fury: Inside the Trump White House” номонд бичсэн байдаг.

Энэ оны эхээр Трампын эрүүл мэндийг ерөнхийлөгч болсноос нь хойш анх удаа шалгасан эмч Ронни Жэксон түүнийг үс ургуулах зориулалттай эм хэрэглэдэг тухай мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: Independent