Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ

ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN

Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд

09:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын бүтээгдэхүүн үзэсгэлэн, худалдаа, нээлттэй арга хэмжээ болно. 

2 дугаар сургуульд

09:00 цагт Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан 2 дугаар сургуульд байрлах түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

ЦССҮТ-ийн төв байранд

10:00 цагт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх уламжлалт өдрийн” хүрээнд “Сэтгэлийн 1,000 донор-3" аянг зохион байгуулна. 

Тусгаар Тогтнолын ордонд

10:00 цагт Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10:30 цагт Намд гишүүн элсүүлэх ёслолын ажиллагаа болно.

14:00 цагт Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ардын хувьсгалын тухай Эрдэм шинжилгээний хурал хийнэ.

14:00-20:00 цагт "Д.Сүхбаатар ба Ардын хувьсгал” илтгэлийн тэмцээн болон донор арга хэмжээ болно.

Төрийн ордонд

11:00 цагт Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хүлээн авч уулзана. 

БНКУ-ын Элчин сайдын яаманд

11:00 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н. Назарбаев Казахстаны ээлжит илгээлтэй холбогдуулан БНКУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин хэвлэлийн бага хурал хийнэ.

Д.Сүхбаатарын талбайд

11:30 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. 

Зураг
17 | 18 | 20 цаг