Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Оны шилдэг хүүхдүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч, уулзана

ikon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN

Төрийн ордонд

10:00 цагт Оны шилдэг хүүхэд шалгаруулах үйл ажиллагааны 10 номинацид шалгарсан шилдэг 38 хүүхдийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзаж, батламж, гарын бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.

Хавдар судлалын үндэсний төвд

11:00 цагт "Бидний шинэ үйлчилгээ" нээлтийн арга хэмжээ болно. 

Чингэлтэй дүүргийн 16-р хороо

11:00 цагт Монголын эмэгтэйчүүдийн сан, Батбайгаль ХХК хамтран, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн бүлэг "Гэгээлэн төв" ТББ-ын үйл ажиллагааг дэмжих, өрхийн тогтмол орлого бий болгох, орлого нэмэгдүүлэх зорилготой мөнгөн хандив өгөх арга хэмжээ болно.

Онцгой байдлын ерөнхий газарт

12:00 цагт Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зүүн, баруун аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарах төлөв гарсан байна. Баяр, амралтын өдрүүдэд болзошгүй аюул, ослоос хэрхэн урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангах талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт

12:30 цагт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.