Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нарантуул захад гарсан галыг бүрэн унтраажээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:56 2017/12/26

Нарантуулд гарсан галыг 14 цаг 40 минутад бүрэн унтраажээ. Одоогоор галын шалтгаан нөхцлийг шалгаж байгаа учраас тодорхой бус байна гэж НОБГ-аас мэдээллээ. 

13:58 2017/12/26

Нарантуул захын хашаанд өнөөдөр гал гарсан тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газраас тодрууллаа. 

"Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор "Баялаг ундраа" төвийн хойно  цахилгаан барааны лангуу шатсан дуудлага 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн  бүрэлдэхүүнүүд ажиллаж байна" гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ. 

Фото сурвалжилга 

Гэрэл зургийг Mpa.mn

 

15:56 2017/12/26

Нарантуулд гарсан галыг 14 цаг 40 минутад бүрэн унтраажээ. Одоогоор галын шалтгаан нөхцлийг шалгаж байгаа учраас тодорхой бус байна гэж НОБГ-аас мэдээллээ.