Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ: АТҮТ-ийнхний буруугаас зохиомол түгжрэл үүссэн

С.Саруул
2017 оны 12 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

Автотээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтны буруутай үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн зохиомол дараалал үүссэнийг АТГ-аас тогтоожээ.

Тус төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяртай холбоотой үйлдэлд АТГ-ынхан нууц ажиллагаа явуулж, удаа дараагийн үйлдлээр хахууль авч, Олон улсын тээврийн эрх олгосныг тогтоосон байна. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Д.Батбаярын гэр, ажлын байранд нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө, нотлох баримтуудыг олжээ.

Зам тээврийн яамны өмнөх удирдлага болон Авто тээврийн газрын удирдах албан тушаалтнууд “С” тусгай зөвшөөрлийг танил тал, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсоныг АТГ-аас мэдэгдэв. АТГ-аас Д. Батбаярыг яллагдагчаар татаж хорьсон ч энэ сарын 14-нд шүүхийн шийдвэрээр сулласан байна.

Зураг