2018/07/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
15:00
S45
18°
16:00
S45
18°
17:00
S102
17°
18:00
S44
18°
19:00
S44
17°
20:00
S44
17°
21:00
S32
15°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
12°
01:00
S32
12°
02:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Жон Ун НҮБ-ын төлөөлөгчтэй уулзалгүй буцаажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN

Хойд Солонгост айлчилж байгаа НҮБ-ын улс төрийн хэрэг хариуцсан орлогч нарийн бичгийн дарга Жэффри Фелтман тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзаж чадалгүй буцахаар болжээ.

Фелтманы дөрвөн өдрийн айлчлал өнөөдөр дуусч байгаа боловч өчигдрийн байдлаар Ким Жон Ун түүнийг хүлээж авч уулзалгүй өнгөрсөн байна. Тэр зөвхөн Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон бусад албаны хүмүүстэй уулзаж, олон сэдвээр ярилцсан гэнэ.

Фелтман уг нь 2010 оноос хойш Пёньянд айлчилж байгаа НҮБ­-ын хамгийн дээд тушаалын хүн болж байгаа тул түүнийг Ким Жон Унд бараалхана гэсэн хүлээлт байсан юм.

Өнгөрсөн сард Ким Жон Ун Хятадын төрийн тэргүүний бие төлөөлөгч Сүн Таог мөн хүлээж авалгүй буцаасан нь хоёр орны хоорондын харилцаанд хүйтэн уур амьсгал бий болгож байв.

2015 онд Ким Жон Ун Хятадын тэргүүний өөр нэг элч болох Лю Юншанийг эрх баригч намын 70 жилийн ойгоор зочлоход нь уулзаж байсан юм. Харин сүүлд ирсэн элчийг хүлээж аваагүй нь Хойд Солонгосын Хятадад өгч буй сануулга юм гэж ажиглагчид үзэж байна. Хятад улс түүхийн турш байнга дэмжиж ирсэн Пёньяны дэглэмийн эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдэх болсон нь үүнтэй холбоотой.

Сүүлийн жилүүдэд Ким Жон Унтай уулзаж чадсан цорын ганц гадаадын иргэн нь NBA-ийн тамирчин асан Дэнис Родмэн болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times

 

x