Амтат шарсан тахиагаараа олонд танигдсан KFC рестораны шинэ салбар 11 сарын 29-нд Home Plaza –ийн баруун урд нээгдэв.
24 цагаар ажиллах авто KFC Хоум Плаза салбарын тохижилт нь орчин үеийн интерьер дизайнийн шинэ трэнд болох эко дизайн загвараараа болон дулаан гражын авто машины зогсоолтойгоороо бусад салбараас өөр юм.
Тодруулбал, эко бүтээгдэхүүнүүд, байгаль ба хүн хоорондын харилцан хамаарлыг гаргасан шийдлүүд, бяцхан ногоон байгууламж бүхий цэлгэр орчин таныг угтах болно.
Мөн шинэ салбарынхаа нээлтийг тохиолдуулан урлагийн тоглолт сонирхуулахын хамт зочдыгоо дуулж, бүжиглэдэг, ярьдаг Санбот роботтой танилцуулсан юм. Тэрээр эхний өдрөө л KFC-ээр үйлчлүүлэх бяцхан багачуудын хамгийн сайн найз нь болж чадлаа.
Нээлтийн үеэр Таван Богд Фүүдс компанийн гүйцэтгэх захирал Д.Хулан тууз хайчлахдаа хэлсэн үгэндээ:
Эрхэм та КFC салбарын шинэ өнгө төрхтэй танилцангаа Хоум плаза салбараар 24 цагийн турш амтат шарсан тахиагаа авто машинаасаа буулгүйгээр зооглоорой.