Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Лас Вегасын аллагад 20 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн орой АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын Мандалай Бэй Казинод зэвсэгт халдлага гарсны улмаас 20 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдаад байна.

Зэвсэгт этгээд нь кантри хөгжмийн наадам болж байсан задгай талбай руу зочид буудлын 32 дугаар давхраас гал нээжээ. Тэр автомат буутай байсан байна.

Талбайд цугласан олон мянган хүн рүү гал нээсний дараа цагдаа нар зочид буудалд дайран орж, зэвсэгт этгээдийг хөнөөсөн юм. Түүнийг ганцаараа байсан гэж үзэж байна. Оройн 10:00 цагийн үед аллага болсон бөгөөд үүнээс 2 цагийн дараа цагдаа нар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгчээ.

Зэвсэгт этгээдийн нэрийг цагдаа нар тодруулснаа хэлсэн ч олон нийтэд зарлаагүй байна.

Аллага үйлдэх болсон шалтгааныг тайлбарлахад эрт байгааг цагдаагийнхан хэвлэлийн хурлын үеэр мөн мэдээлжээ.

 
 

 

Эх сурвалж: Business Insider