Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

1976 онд хулгайлагдсан Айвазовскийн уран зургийг олжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Далай тэнгисийг дүрсэлдгээрээ алдаршсан Оросын зураач Иван Айвазовскийн 1976 онд хулгайлагдсан бүтээлийг олсноо ОХУ-ын дотоод хэргийн яамны төлөөлөгч Ирина Волк өнөөдөр мэдээлжээ.

Соёлын үнэт өв болсон уг бүтээлийг Интерполын Орос дахь салбар, тус улсын соёлын яамны тусламжтайгаар Швейцарийн дуудлага худалдаанаас олсон байна.

Мэргэжилтнүүд Швейцарийн Коллер дуудлага худалдааны газарт зарах гэж байсан уран зураг нь 1845 онд Айвазовскийн зурсан тэнгисийн тулааны зураг гэдгийг тогтоожээ. Уг бүтээлийг 1976 онд Кремлийн Дмитровын музейгээс хулгайд алдаж байсан гэнэ.

Зах зээлийн үнэлгээ нь $1 саяд хүрэх бүтээлийг дуудлага худалдаанаас татаж, Оросын талд буцааж өгөх талаар хэлэлцэж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС