Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 4 дүгээр хуралдаанд оролцлоо.
Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн бодитоор хөгжүүлэхэд өмнөх хуралдаануудын үеэр харилцан тохирсон зүйлсийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх шинэ арга замуудыг эрэлхийлэн зохистой шийдвэр, гарцуудыг олохыг энэ удаагийн хуралдааны үеэр онцолсон юм.
Түүнчлэн хөдөө аж ахуйн аргропарк Монголд байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо. Беларусийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах монголын мэргэжилтнүүдийг холбогдох сургалт, семинарт хамруулах, мэргэжил дээшлүүлэх талаар санал солилцож, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдэгт хоёр тал санал нэгдэв.
Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк болон бусад албаны төлөөлөл оролцож хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн, худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул, уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ..
Эх сурвалж: ХХААХҮЯ