Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ.
Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрийн 600 гаруй малчидтай уулзсан байна.
Тэрбээр хэлэхдээ “Ажлын хэсэг байгуулагдахад хориглосон бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 толгой мал байсан. Үүнээс 2,987 малыг зөвшөөрлийн бүс болон хөдөө орон нутаг руу шилжүүллээ. Тухайлбал, Булган аймаг руу 700 гаруй, Сэлэнгэ аймаг руу 600 гаруй, Төв аймаг руу 1,000 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн. 1,000 гаруй малыг хүнсэнд худалдан борлуулж, 170 үхрийг шүлхийн голомтод байсан учраас устгасан” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд мал, амьтан тэжээхийг зөвшөөрсөн 11 байршил байгаа бөгөөд нийт 2,061 га газарт 1,550-2,450 иргэн суурьших боломжтойг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.
Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хурлын төгсгөлд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,