Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Лхагвадулам: ЕБС-д багшлах эрхгүй багш ажиллаж байна

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн хяналтын байгууллага нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 85%-д хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаарх дүнг өнөөдөр танилцууллаа. Шалгалтаар  235 зөрчил илрүүлж 175 зөрчлийг газар дээр нь арилгуулан аргазүйн зөвлөгөө өгсөн байна. 

Сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил 90 хувьтай байна
 
Гэрэл зургийг mpa.mn

НМХЕГ-ийн ЭМБСХТ-ийн дарга Д.Цэнд-Аюуш "Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 01/93 тоот удирдамжийн дагуу 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хүрээнд боловсролын, эрүүл ахуйн, барилгын техникийн, хүнсний чанар стандартын хяналтын улсын 33 байцаагчид хамтран одоогийн байдлаар ерөнхий боловсролын 20 сургууль, 55 цэцэрлэгийг буюу 85 хувийг шалгалтад хамрууллаа. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил 90 хувьтай хангагдсан байна" гэсэн юм. 

Барилгын асуудалтай холбоотой хэдэн зөрчил гарсан байна. Тухайлбал 126 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн аваагүй, Сонгинохайрхан дүүргийн 228 дугаар цэцэрлэг болон 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга, 42-р дугаар сургуулийн спорт заалны хана шалны засварын ажил удаашралтай байгаагаас хичээлийн шинэ жилд амжиж үйл ажиллагаа нь эхлэх боломжгүй болоод байгаа аж. 
 Бага ангийн, эрэгтэй технологийн, математикийн багш нар дутмаг байна
 
Гэрэл зургийг mpa.mn

НМХЕГ-ийн ЭМБСХТ-ийн улсын ахлах байцаагч С.Лхагвадулам " Хамгийн их зонхилж байгаа зөрчил бол сургууль цэцэрлэгийн засварын ажил байна. Мөн ажиллах хүчинтэй холбоотой асуудлууд гарсан. Тухайлбал Эрдмийн-Оргил цогцолбор сургуульд багшлах эрхгүй дөрөв, 119 дүгээр сургуульд хоёр багш ажиллаж байгаа зөрчил гарсан.

Мөн 5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн, эрэгтэй технологийн, математикийн мэргэжлийн багш нар дутмаг байна" гэлээ.

6-12 дугаар ангийнхан сурах бичгээ худалдаж авна

Ном сурах бичгийн хангалтыг 1-5 дугаар ангийнханд төрөөс 100 хувь хангах бол 6-12 дугаар ангийнхан сурах бичгээ худалдаж авна.  

2017-2018 онд худалдаалагдаж буй СУРАХ БИЧГИЙН ЖАГСААЛТ, ҮНЭ

Ахлах ангийн шинэ сурах бичиг гарч амжаагүй байгаа учраас 10 сар хүртэл хуучин сурах бичгээ ашиглах юм байна.

Улаанбаатар хотод төрийн өмчийн цэцэрлэггүй 6 хороо, төрийн өмчийн сургуульгүй 35 хороо байна. Үүний улмаас 118, 134, Эрдмийн- Өргөө, Голомт цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна.