2021/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.47₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
16:00
S32
-4°
17:00
S32
-6°
18:00
S31
-8°
19:00
S31
-10°
20:00
S31
-10°
21:00
S29
-11°
22:00
S29
-11°
23:00
S29
-12°
00:00
S29
-12°
01:00
S29
-12°
02:00
S29
-13°
03:00
S29
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурлын ялагчид САНХҮҮГИЙН боловсролоороо тэргүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 22
Сурталчилгаа
Зураг

Эх орны ирээдүй оюутан залуусын гарт бий. Тиймээс Голомт банкны хамт олон оюунлаг залуусыг дэмжих, сурч боловсрох, харилцан туршлага солилцох, сайн анд нөхөд болох үйлсийг дэмждэг “Оюутны эрдэм шинжилгээ”-ний хурлаа 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн хувьд оюутнууд эдийн засаг нийгмийн томоохон сэдвээр мэтгэлцсэнгүй. Харин хүн бүрт зайлшгүй хэрэгцээтэй санхүүгийн боловсролын мэдлэгээрээ видео контент бэлтгэн өрсөлдсөн юм.  Мөн энэ жил сургууль болон курсын хязгаарлалт тогтоогоогүй учир банк санхүү эдийн засгаас бусад чиглэлээр суралцаж буй оюутнууд ч идэвхитэй хамрагдаж чадсанаараа онцлогтой байв. 

Энэ удаагийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС, АШУҮИС, ХУИС,  ШУТИС зэрэг 31 их дээд сургуулийн 153 оюутны бүрэлдэхүүнтэй 74 багийн 39 бүтээл ирсэн юм.  

Голомт банкны зүгээс иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хуримтлалын ач тус, хувьцаа ба бонд тэдгээрийн ялгаа, зээлийн хүү юунаас тогтдог вэ? зэрэг эдийн засгийн онолын мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр бэлтгэх даалгавар өгсөн бөгөөд багуудын хувьд хошин, жүжигчилсэн, инфографик ашигласан, хөдөлгөөнт зурган гэх мэт төрлөөр видеогоо бүтээжээ.

Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа шинэлэг сэтгэлгээ, бүтээлч хандлага, эдийн засгийн онол ашиглалт, зохиомж зэргийг харгалзан үзсэн байна.

Ингээд 16 дахь удаагийн Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрт У.Цогтбилэг ахлагчтай “Яагаад” баг “Хуримтлалтай болох аргууд, түүний ач холбогдол” сэдэвт бүтээлээрээ шалгарч 5,000,000 сая төгрөг батламжийн хамт гардан авсан бол хоёрдугаар байрт Х.Тэнгис ахлагчтай "T&T" баг “Хуримтлалтай болох аргууд, түүний ач холбогдол” бүтээлээрээ тодорч 2 сая төгрөг батламжийн эзэн боллоо. Харин удаах байрт О.Билгүүн ахлагчтай "Tachyons" баг “Санхүүгийн цахим халдлага гэж юу вэ? Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?” бүтээлээрээ шалгарч 1 сая төгрөг батламжийн хамт гардан авсан юм.

Шилдэг бүтээлүүд Голомт банкны www.edu.golomtbank.com болон www.golomtbank.com сайтад тавигдаж олны хүртээл болно. 

Голомт банк нь өнгөрсөн хугацаанд нийт 1300 гаруй оюутанд 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосноос гадна Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, Судлаач оюутны баг зэрэг оюутан залууст зориулсан багц хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Ингээд оюутны эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлсэн нийт оюутан залуустаа Голомт банкны хамт олны зүгээс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


 ГОЛОМТ БАНК

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x