СБД 1-р хороо 23-р барилга 9 давхар 918 тоот Эрх Чөлөөний Эвсэл нам, мэдээллийн төв
(976) 7777-1206, 7700-1206 info@liberte.mn https://liberte.mn/
Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй
Нам, эвслийн мөнгөн хандивын тайлан
Бусад мэдээлэл
Үүсгэн байгуулагч эсхүл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга
Үүсгэн байгуулагдсанаас хойших бүртгэл
-
2021.01.14-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “Зон Олны намын Бага хурлын 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар намын даргаар Эрдэнийн Одбаярыг сонгогдсон болохыг” улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2019.06.17-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 16 дугаар тогтоолоор “Зон Олны намын 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит наймдугаар Бага хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг” улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2018.05.14-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 12 дугаар тогтоолоор “Зон Олны намын Бага хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар намын даргаар Байчууд овогтой Гомбосүрэнгийн Эрдэнэтөгс сонгогдсоныг” улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2018.01.05-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар тогтоолоор “Зон олны намын Бага хурлын 2017.12.06-ны өдрийн БХ-12/02 дугаар тогтоолоор намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн баталсны” зарим хэсгийг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2017.10.11-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 11 дүгээр тогтоолоор “Зон Олны намын Бага хурлын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар намын даргаар Хантайшир овогтой Пүрэвсүрэнгийн Очирпүрэв сонгогдсоныг” улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2017.06.30-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 10 дугаар тогтоолоор “Зон олны намын үүсгэн байгуулах хурлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор намыг үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.