Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 3-р тойрогт Шинэ эвсэл-с нэр дэвшигч
Мандахын Цэнджав

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Нэр дэвшигчээс мэдээлэл оруулаагүй байна
Намын гишүүнчлэл:
Тойрог:
Хувийн мэдээлэл:
Нас: 41
Хүйс: Эрэгтэй
Гэр бүлтэй
https://twitter.com/tsende_mgl
Facebook хуудас
Мэргэжил:
Эдийн засагч
Эрдмийн зэрэг цол:
Бакалавр
Одоо эрхэлж буй ажил:
Баянхонгор аймгийн ШИНЭ намын ерөнхий зохицуулагч
Зорилго:
Банкны салбарын реформ хийх

 

Боловсрол
1997-2001: Эдийн засагч-менежер, ХААИС

АЖЛЫН ТУРШЛАГА

2001 он - Баянхонгор аймгийн Мэргэжлийн Хяналтын албанд оператор

2002-2004 он - Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тооцооны нягтлан бодогч

2005 он - Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ХААН банкинд теллер, эдийн засагч

2006-2019 он - Хаан банкны Улаанбаатар хотын Зээлийн газарт мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Зээл хариуцсан бүсийн менежер, тооцооны төв, бизнес төвийн захирлаар тус тус ажилласан.

2020 оноос Баянхонгор аймгийн ШИНЭ намын ерөнхий зохицуулагч

ХИЙСЭН АЖЛУУД

2002-2004 онд:

Соросын сангийн Орон нутагт интернет хөгжүүлэх төслийн хүрээнд Засаг даргын Тамгийн газар, Аймгийн Шүүх, 1, 2, 3 дугаар 10 жилийн сургуулиудыг дотоод сүлжээнд холбон, Хиймэл дагуулаас интернет холболт үүсгэсэн. Мөн Баянхонгор аймгийн хэмжээнд байх төсөвт болон хувийн хэвшлийн байгууллагуудын санхүүгийн Винница програмыг хариуцсан ажилласан.

2006-2019 онд:

Улаанбаатар хотын Зээлийн газрын үйл ажиллагааг жигдрүүлэх, нэгдсэн удирдлагад оруулах, хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн зээлийн эрсдэлийг хянах чиг үүргийн ажилтан бүрт хэвшүүлэх ажлыг сайтар зохион байгуулж хэвшүүлсэн нь өнөөг хүртэл мөрдөгдөж байна.

Банкны зээлийн ажилтныг сургаж дадлагажуулах, сургалтын хөтөлбөр боловсруулан цогц сургалтын програм болгон гаргасан нь зээлийн ажилтануудыг бэлтгэхэд маш том гарын авлага болон хэрэглэгдэж байна.

Банкны зээл олгох үйл ажиллагааг бодлогын түвшинд гаргаж ХААН банканд нэвтрүүлсэн нь тэргүүн туршлага болон хэрэгжиж, Зээлийн үйл ажиллагааны стандарт болон мөрдөгдөн ажиллаж байгаа төдийгүй бусад арилжааны банкуудад ч жишиг болон ашиглагдаж байна. Мөн банкны зээлийн ажилтны гар ажиллагааг хөнгөвчлөх, тооцооллыг хялбарчлах, ирээдүйг таамаглах чиглэлд гаргасан зээл судлах өргөдлийн маягтууд болон зээлийн үнэлгээний онлайн систем санаачилсан нь өнөөг хүртэл ашиглагдаж байна.

Банкны тооцооны төвүүдийг иргэдийн хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээг үзүүлэх санаачилгыг гаргасан нь Жижиг дунд бизнесүүдэд үйлчилгээ үзүүлэх төв, хэрэглээний зээлийн болон төлбөр тооцооны төв гэх мэтээр төрөлжсөн үйлчилгээг үзүүлж эхэлсэн сайн ажил болжээ.

Цахим банкны үйлчилгээг идэвхжүүлэх санаачилгыг гаргасан нь маш үр дүнтэй ажил болсон. Энэ ажлын хүрээнд ХААН банк 24/7 АТМ Экспресс банк, цахим банк болон онлайн банкны үйлчилгээг өргөжүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгө орлогын мэдүүлэг