Иргэн Танд илгээх захидал
Жуковын Алдаржавхлан миний бие шударга ёсны төлөөх Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн багт хүчээ нэгтгэхээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж байна.
Би төрийн бүх шатны байгууллагад шатлан дэвших зарчмаар 19 жил ажилласны сүүлийн жилүүдэд нь НИТХ-ын төлөөлөгч, Хан-уул Дүүргийн Засаг даргын албыг хашив. Энэ гурван жилийн хугацаанд баг хамт олныхоо хүчээр олон ажлын ард гарч, чамгүй үр дүнд хүрлээ.
Гэсэн ч: Нийслэлийн замбараагүй газар олголт, газрын наймааг таслан зогсоох, Туул гол дагуух хамгаалалтын бүс дэх хайрга олборлолт, түүнээс үүссэн орчны бохирдлыг шийдвэрлэхэд хуулийн зохицуулалт алга байна.
Тиймээс: Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцэлд хамтран зүтгэх чин зорилго, хууль тогтоох засаглалд шударга ёсыг баталгаажуулах гэсэн эрхэм үйлсийг минь халуун сэтгэлээрээ дэмжихийг сонгогч Танаас эрхэмлэн хүсье.
Сонгогч Танд баярлалаа.