Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн албан айлчлал өнөөдөр болох гэж байгаа билээ.
Айлчлалын хөтөлбөрийн дагуу Япон улсын Ерөнхий сайд 15:00 цагт УИХ-ын чуулганы хуралдааны танхимын хүндэт зочдын суудалд таван минут саатах аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүдийг хуралдааны танхимд орж ирсэн байхыг Их хурлын дарга гишүүдэд санууллаа.
Тэрбээр “15:00 цагт чуулганы танхимд Японы Ерөнхий сайд орж ирнэ. Энэ үеэр гишүүд ирцээ бүрдүүлж, хуралдаандаа идэвхтэй оролцоорой” хэмээв.