Уншиж байна ...

Италийн нийслэлд болсон “Дорнын фестиваль“-д Монгол Улс зочин орноор оролцлоо

Б.Манлай
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Италийн нийслэл Ром хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн улс орнуудын соёл урлаг, ёс заншил, бараа бүтээгдэхүүнийг  сурталчлан таниулдаг “Дорнын фестиваль“(Festival Dell’Oriente) олон улсын үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцов.

Жил бүр Италийн 11 хотод зохион байгуулагдаж олон сая хүн оролцдог энэхүү үзэсгэлэнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн Газар, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар, "Мишээл Экспо" компанийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн байна.

Монголын үзэсгэлэнг нээж Элчин сайд Ц.Нарантунгалаг, “Festival Dell’Oriente“-ын захирал Б.Анжела нар үг хэлэв.

Үзэсгэлэнгийн үеэр язгуур урлагийн "Хөх Монгол" хамтлагийн тоглолт, үндэсний бүжиг, үндэсний хувцасны үзүүлбэр,  зургийн үзэсгэлэн,  монгол  уран бичлэг зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагджээ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Монгол Улс Итали улстай 1970 онд дипломат харилцаа тогтоожээ.