Уншиж байна ...

Б.Төрболд: Валют арилжааны цахим шийдлийг SendMN хэрэглэгчдэдээ санал болгож байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 6
ikon.mn
зураг
 

Валют арилжааны цахим шийдлийг "Сэнд Эм Эн ББСБ" ХХК хэрэглэгчдэдээ санал болгож байна. 

Иргэд санхүүгийн үйлчилгээ авахын тулд заавал аль нэгэн банкийг зорьж, цаг алддаг үзэгдэл ард хоцорчээ. 

Валют арилжаа, зээл, мөнгөн гуйвуулга, итгэлцлийн үйлчилгээг гар утсаараа дамжуулан онлайнаар авах боломжийг SendMN олгож байна. 

Цахим валют захиалгын хүртээмжийг нэвтрүүлснээр иргэд байршлаасаа үл хамааран хэрэгцээт үйлчилгээг хурдан шуурхай авах боломж нээгдэж байгаа юм. 

Тодруулбал SendMN аппликэйшний тусламжтайгаар солиулсан гадаад валютаа Хөшигийн хөндийн Чингис хаан шинэ нисэх буудал дахь валют арилжааны салбараас авах боломжтой болжээ. 

Харилцагчдад санал болгож буй амар хялбар, хурдан шуурхай санхүүгийн үйлчилгээний талаар "Сэнд Эм Эн ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Төрболдтой ярилцлаа. 



-Сайн байна уу. "Сэнд Эм Эн ББСБ" ХХК-ийн талаар уншигчдад товч танилцуулна уу? 

-Манай компани олон улсын мөнгөн гуйвуулга дээр тулгуурласан үйл ажиллагааг долоо дахь жилдээ амжилттай харилцагч нартаа үзүүлж байна. 

Бид технологийн хөгжлийг ашиглан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн финтекийн бизнесийг 2020 онд хэрэглэгчдээ танилцуулж байсан.

-Одоогоор хэрэглэгчдэд хэдэн төрлийн үйлчилгээг санал болгож байна вэ? 

-SendMN аппликэйшнээр дамжуулан дөрвөн төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал 

  • Онлайн валют захиалга
  • Олон улсын мөнгөн гуйвуулга
  • Цахим зээл
  • Цахим итгэлцлийн үйлчилгээ багтдаг. 

Тухайлбал итгэлцэл гэдэг нь банкны хадгаламжтай төстэй бүтээгдэхүүн бөгөөд 500,000 ба түүнээс дээш төгрөгийг цахимаар SendMN-д итгэж, өндөр хүүтэй байршуулах боломжтой.

-SendMN аппликэйшнд нэмэгдсэн шинэ шийдэл бүхий бүтээгдэхүүний онцлог, давуу тал нь юу вэ? 

-Хэрэглэгчид өмнө нь гадаад улс руу явахдаа ашиглах валютаа захиалахын тулд найман шарга эсвэл өөрт ойр банкны салбарыг хайх шаардлага үүсдэг байсан. Тэгвэл энэ бүх асуудлыг хөнгөвчлөх зорилгоор SendMN валют захиалгын үйлчилгээг албан ёсоор
шинээр нэвтрүүлээд байна. 

Хаана, хэзээ гэдгээс үл хамааран утасныхаа аппликэйшнээр нислэгтээ тааруулж валютаа захиалж болно. Улмаар захиалсан валютаа Чингис хаан олон улсын шинэ нисэх буудал дахь "Сэнд Эм Эн ББСБ" ХХК-ийн валют арилжааны салбараас захиалгын дугаараа үзүүлснээр авах боломжтой.

Таны захиалсан валют нисэхийн салбарт бэлнээр хадгалагдаж байх болно.

-Санхүүгийн хэрэглээг технологийн тусламжтайгаар илүү хурдан шуурхай, тав тухтай болгосон хэлбэр гэж ойлголоо. 

-Тийм ээ. Анх шинэ нисэх буудал дээр салбараа байгуулахад харилцагчид “Миний авч явах валют тэр хэмжээгээр нисэх буудал дээр байх болов уу?” гэж их санаа нь зовдог байсан. Үүнд санаа зовохгүй байж болно.

Давуу талыг танилцуулбал: 

  • Нийт есөн төрлийн валютаар 24 цагийн турш, долоон теллер ээлжээр үйлчилж байна.
  • Нисэх онгоцонд суухаасаа 36 цагийн өмнө гадаад валютаа захиалах боломжтой.

Улаанбаатар хотын хамгийн том асуудлын нэг бол түгжрэл. Тиймээс ч өнөө үед иргэдэд цаг хугацаагаа хэмнэх бололцоотой үйлчилгээ нэн чухал.

-Дунджаар хэдэн төгрөгийн валют арилжаа хийлгэх боломжтой вэ? 

-Олон улсын нисэхийн дүрэмд "Нэг хүн 10,000 ам.доллартой тэнцэхүйц болон түүнээс дээш валют авч явж болохгүй" хэмээн заасан байдаг. 

Тиймээс манай захиалгын дээд хязгаар 10,000 ам.доллартой тэнцэхүйц валют байх юм. 

Өөрөөр хэлбэл

  • Хамгийн ихдээ ₮35 сая төгрөг хүртэл
  • Хамгийн багадаа ₮150 мянган төгрөгөөс дээш дүнгээр захиалга хийх боломжтой.

-Аюулгүй байдал нь харилцагчдын хамгийн том шаардлага болов уу. Энэ чиглэлд ямар баталгаа өгөх вэ? 

-Манай компани анх 2020 онд аппликэйшн гаргасан гэдгийг дээр дурдсан. Бид аппликэйшнээ дотооддоо 100 хувь хөгжүүлсэн бөгөөд Непалын компанийг гадаадын зөвлөхөөр ажиллуулсан байдаг. 

Өөрөөр хэлбэл Зүүн Өмнөд Азийн томоохон санхүүгийн системүүдийг нийлүүлдэг компаниас жил бүр зөвлөгөө авдаг. 

Үүний зэрэгцээ өнгөрсөн жил мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалахыг чиглүүлдэг ISO 27001:2013 стандартыг байгууллага дээрээ нэвтрүүлсэн.

-Валют арилжааны цахим үйлчилгээ монголчуудад харьцангуй шинэ хэрэглээ байх болов уу? 

-Монголчуудын гадаад руу зорчих урсгал жил ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс ч энэ төрлийн үйлчилгээ нь зах зээлийн эрэлтийг давхар хангахад оршино.

-"Сэнд Эм Эн" ББСБ-аас Qpay, most, Monpay зэрэг төлбөр тооцооны компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн гэсэн үү? 

-Тийм ээ. Бид дотоодын системийн нөлөө бүхий таван арилжааны банк бусад санхүүгийн институциуд, төлбөрийн системийн компаниудтай хамтран ажилладаг.

Тухайлбал энэ оны гуравдугаар сард Qpay компанитай хамтраад цахим төлбөр тооцооны үйлчилгээ рүү орсон. Энэхүү үйлчилгээ нь Солонгос жуулчид өөрийн улсын төлбөр тооцооны аппликэйшнийг ашиглаад аль ч Qpay-ын гэрээт дэлгүүрүүд, худалдааны байгууллагууд дээр очоод төлбөрөө төлөх боломжийг олгож байгаа.

Монголын бүх банкны аппликэйшнээр Солонгосын дэлгүүрт ороод QR уншуулахад төлбөр тооцоо хийгдэх шийдэл арваннэгдүгээр сараас нэвтэрнэ.
Ингэснээр Монгол, Солонгос жуулчид аль аль нь нэгэн шинэ төрлийн төлбөрийн хэрэгсэлтэй болж байгаа. 

Жуулчдад төлбөр төлөх таатай нөхцөлийг бий болгох зорилгоор дээрх үйлчилгээнүүдийг нээж байгаа.

 -Цаашдын хөгжүүлэлт, сайжруулалтын хэрхэн харж байна вэ?

-Ойрын 2-3 жилдээ SendMN аппликэйшнийг гадаад паспорт шиг болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл гадаадыг зорьж буй ямар ч хүн паспортоо авч явдагтай адилаар манай аппликэйшнээр төлбөр тооцоо, гадаад гуйвуулгыг хийх боломжийг бий болгоно. 

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.