Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцуулна

ikon.mn
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Соёлын Өвийн Үндэсний Төвд

09:30 цагт “Монгол Угсаатан, Хэл Хуурчдын Холбоо”-ноос санаачлан Соёлын яам, Соёлын Өвийн Үндэсний Төвийн дэмжлэгтэйгээр анх удаагаа Монголын хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, урлаач болон судлаач нарын анхдугаар чуулга, уулзалт болно.

УЕПГ-т

11:00 цагт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Банкны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой Төв банк болон банкны удирдлага үндсэн чиг үүргийн хүрээнд ажлаа хийхгүй байгаа асуудлыг шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорт хандана.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд

11:00 цагт 500 гаруй айл байр захиалаад дөрвөн жил болсон ч ашиглалтад ороогүй, зөвхөн нүхийг нь ухсан байдалтай байна. Улмаар 13 иргэн өлсгөлөн зарлаад зургаа хоносон талаар мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” төвд

11:00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцуулна.

11:30 цагт Нийслэлийн газрын албанд байхдаа төрийн өмчийн газрыг бүлэглэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хувийн эрх ашигт нийцүүлж өөрсдийнхөө амины эд хөрөнгө шиг дураар зарж, олон жил үлэмж их ашиг, хонжоо олсон гэх Газрын албаны дарга асан Э.Болорчулуун, санхүүгийн албаны дарга Ц.Алтанцэцэг нарын 11 холбогдогчтой эрүүгийн гэмт хэргийн талаар “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн болон хохирсон иргэд мэдээлэл өгнө.

12:00 цагт Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалтын үйл хэргийг дэмжигчдийн “Ачийг ачаар” нийтэд үйлчлэх ТББ-аас хэвлэлийн хурал зохион байгуулна.

12:30 цагт Сонгуулийн ерөнхий хороо Улс төрийн намуудыг бүртгэхдээ хууль зөрчсөн тухай ноцтой баримтыг Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас мэдээлнэ.

13:00 цагт Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ АН-ын гишүүдтэй бүлэглэн нөхөрлөл байгуулж, хууль зөрчин алт олборлож байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан талаар болон Өмнөговь аймгийн удирдлагууд Баяндалай сумын малчин иргэдийн эрх ашгийг хамгаалахгүй, уул уурхайн компанид давуу байдал олгож буй талаар нутгийн иргэдийн төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж мэдээлэл хийнэ.

Пума зочид буудалд

15:00 цагт Ардчилсан намаас “Шударга сонгуулийн төлөө” нээлттэй хэлэлцүүлгийг бусад улс төрийн нам, эвслүүдтэй хамтран зохион байгуулна.