Уншиж байна ...

Зээлийн батлан даалтын сан болон Капитрон банкны дэмжлэгээр бизнес эрхлэгч 20 эмэгтэй франчайз бизнесээ эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Зээлийн батлан даалтын сан нь Капитрон банк болон CU конвиниенс дэлгүүртэй хамтран бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, жижиглэн худалдааны салбарт эмэгтэйчүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 5-р сард хамтын ажиллагаа эхлүүлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд шаардлагатай санхүүгийн дэмжлэг болон эх үүсвэрээр хангах замаар чадавхжуулах явдал юм.

Эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь бизнесийн анхны хөрөнгө оруулалт, тэр дундаа барьцаа хөрөнгийн дутагдал байдаг. Тэгвэл уг хүндрэлийг шийдэхээр Зээлийн батлан даалтын сан нь Капитрон банк, Премиум Нексус ХК-тай хамтран CU конвиниенс дэлгүүрийн франчайз эрхийг хөнгөлөлттэй, батлан даалттай зээлээр авах нөхцөлийг бий болгосон. Уг батлан даалттай зээлийн хүрээнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд 20 бизнес эрхлэгч эмэгтэйд 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй, батлан даалттай зээл олгоод байна.

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг дурдвал: Зээлдэгч жилийн 8.88%-ийн хүүтэй 100 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр CU конвиниенс дэлгүүрийн франчайз эрх эзэмшигч болох боломжтой. Энэхүү зээл нь хамгийн богино хугацаанд хувийн бизнесээ эхлүүлэх боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгохоос гадна бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн томоохон алхам болсон юм.

Монголын нийгэм дэх бизнесийн уламжлалт хэв маягийг эвдэж, эмэгтэйчүүдийн манлайллын шинэ стандартыг тогтоож, цаашид илүү олон эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх мөрөөдлөө биелүүлэхэд нь урам зориг өгсөн  чухал ач холбогдолтой түншлэл юм. 2024 онд CU брэндийн тэлэлт зөвхөн төвийн бүсээр хязгаарлагдахгүй улсын хэмжээнд явагдахтай уялдуулан орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ч мөн адил зээлийн хүрэлцээг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

CU конвиниенс дэлгүүрийн Франчайз эрх эзэмшигч болсноор 30 жилийн түүхтэй жижиглэн худалдааны бизнесийн нөү хау-с суралцаж, үйл ажиллагааны стандарт, технологийн цогц систем, бараа материалын захиалга, түгээлтийн нэгдсэн платформ, маркетингийн үйл ажиллагаа гээд өдөр тутмын дэмжлэгтэйгээр бизнесээ удирдан явуулах боломжтой. Шинээр бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ эхнээс нь эхлүүлэхтэй харьцуулахад эрсдэл бага, богино хугацаанд ашиг олох бизнесийн хурдасгуур юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.