Ариг банк 2024 оны 04 сарын 01-нээс энэ оныг дуустал хугацаанд нийт 500 гаруй харилцагчийг тодруулан супер урамшууллын эзэн нь 100 сая төгрөгтэй болох “Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой” хадгаламжийн аяны эхний 36 урамшууллын эзэд тодорлоо.
3,000,000 сая төгрөгийн урамшууллын эзэн Л.Ц-ын сэтгэгдэл:
Би 2023 оны 05 сараас Ариг банкны харилцагч болсон өмнөх жилийн аянд оролцох гэж өөр банканд байсан хугацаатай хадгаламжаа татаж Ариг банканд хадгаламж нээлгэсэн юм. Өнгөрсөн жилийн аянд нь бас азтан болчих санаатай. Харин энэ жил хадгаламжаа сунгаад бас орлого нэмээд энэ удаагийн аяны эхний шатны 3 сая төгрөгийн эзэн болсон доо баяртай байна. Хуримтлалыг ер нь бага гэлтгүй хийгээд байхад нэг мэдэхэд өсчихдөг болохоор би байнга хуримтлал хийж заншсан даа. Та бүхнийг ч гэсэн хуримтлал хийж хадгаламжтай болоорой гэж уриалмаар байна. Ариг банкандаа баярлалаа!
Харилцагч та 50,000 төгрөгөөс дээш дүнгээр 16.5 хувь хүртэл хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэж урамшууллын эрхээрээ тухайн сардаа азаа үзэхээс гадна жилийн эцэст тодрох 100 сая төгрөгийн эзэн болох давхар боломжтой юм. Мөн 2 сая төгрөгөөс дээш дүнгээр хугацаатай хадгаламж нээлгэсэн харилцагчдаа зээлийн эрхтэй карт бэлэглэж, төрсөн өдөр нь тохиосон аянд оролцож буй харилцагч бүрт нэмж 5 урамшууллын эрх бэлэглэнэ.
“Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
Ариг банк