2018 оны 1 сарын 15
15 настай байхдаа Массачусетсийн Технологийн Институтын онлайн сургалтад амжилттай суралцаж, 150 мянга гаруй хүнийг тэргүүлсэн М.Баттүшигийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.
“Сант” сургуулийн төгсөгч тэрбээр яг одоо MIT-ийн InfoLab-д ажиллаж, магистрын судалгааны ажлаа Artificial Intelligence /хиймэл оюун ухаан/, Machine Learning /машин сургалт/ чиглэлээр хийж байна. Мөн М.Баттүшиг Apple компанийн iPhone X утасны камер хөгжүүлэлтийн багт ажиллажээ.