Уншиж байна ...

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураах гэсэн боловч гишүүдийн ирц хүрэхгүй байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ.

Үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг болж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураах ёстой байсан. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй учраас 14:00 цаг хүртэл завсарласан. 

Үргэлжлүүлэн 14:40 цагт үдээс хойших хуралдаан эхэлж, тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр санал хураах гэсэн боловч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байна. 

Чуулганы хуралдаанд ирээгүй байгаа гишүүдийн нэрийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар "Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Х.Баделхан, Б.Бейсен, Н.Ганибал, Ц.Сэргэлэн, С.Амарсайхан, Х.Болорчулуун, Х.Ганхуяг, Ц.Сандаг-Очир, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Д.Сарангэрэл, Б.Анужин, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Д.Ганбат, Д.Өнөрболор, Ж.Чинбүрэн, Т.Аубакир нар ирээгүй байна" хэмээн танилцуулав.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1553613361867023/