Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэг, ЕБС-д суралцагчдын тоо нэмэгдэж, их дээд сургуульд суралцагчдын тоо буурчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг 2017 оны эцсийн байдлаар танилцууллаа.

Бүх шатны сургуульд суралцагчид 2017/2018 оны хичээлийн жилийн эхэнд 1 саяд хүрч, өмнөх оноос 27.9 мянга буюу 2.8 хувиар нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2017/2018 оны хичээлийн жилд 1,416 цэцэрлэгт 256.7 мянган хүүхэд хүмүүжиж байна. Өмнөх оноос цэцэрлэгийн тоо 62 -оор, хүүхдийн тоо 13.3 мянгаар нэмэгджээ.

Ерөнхий боловсролын 798 сургуульд 2017/2018 оны хичээлийн жилд 572.8 мянган сурагч өдрөөр суралцаж байна. Өмнөх оноос сургуулийн тоо 20-оор, суралцагчид 20.8 мянгаар нэмэгдсэн аж.

Харин их, дээд сургууль, коллежид 155.2 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх оноос 1.9 мянгаар буюу 1.2 хувиар буурсан үзүүлэлт юм.