Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 16: Удирдлагын гол үүрэг нь үр дүн үзүүлэх

ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
 

 -Удирдлага хамгийн гол нь үр дүнг бий болгох үүрэгтэй-

Удирдлага нь удирдаж байгаа байгууллагадаа зүг чиг өгөх үүрэгтэй. Байгууллагын эрхэм зорилгын талаар тунгаан бодож, зорилтуудыг нь тодорхойлж, байгууллагад өгөөж өгөх үр дүнд хүрэхийн тулд нөөц баялгаа хуваарилах нь менежментийн хийх зүйл.

Менежмент бол Ж.Б.Сэйгийн "энтрепрёнер", мөн хамгийн бүтээмжтэй, үр дүнтэй байхын тулд алсын хараа болон нөөц баялгийг чиглүүлэх үүрэгтэй зүйл билээ.

Эдгээр чухал ажлыг биелүүлэх явцад аль ч газрын удирдлагууд адилхан асуудлуудтай тулгардаг. Удирдлага бүтээмжийг бий болгохын төлөө ажлыг зохион байгуулж, ажилчдыг бүтээлч байлгаж, амжилтад хөтөлж байх шаардлагатай.

Тэд байгууллагынхаа орчинд нөлөөлж буй нөлөөлөлд мөн хариуцлага хүлээдэг. Хамгийн гол нь удирдлага байгууллагынхаа оршин тогтнох үндсэн зорилгын дагуу санхүү, оюутан сурагчийн сургалт, өвчтөний эмчилгээ гэх мэт зүйлсийн алинд ч үр дүн үзүүлэх үүрэгтэй.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Байгууллага тань үзүүлэх ёстой үр дүнгээ үзүүлж чадаж байна уу? Хэрэв үгүй бол хэтийн зорилгоо тодорхойл.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.