Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 18: Гүйцэтгэл сайтай байгууллагуудтай нийгэм

ikon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
 

 -Үр дагавраас тэднийг мэдэж болно-

Хөгжингүй орнуудын нийгэм нь "байгууллагаас бүрдэх нийгэм" болсон бөгөөд ийм нийгэмд гол үүргийг байгууллага гүйцэтгэж байна. Байгууллагууд дан ганц өөрсдийнхөө төлөө оршин тогтнодоггүй. Байгууллагын гол зорилго бол хувь хүн болон нийгэмд тодорхой хувь нэмэр оруулах юм.

Амьд организмаас ялгаатай нь гүйцэтгэлийг хөндлөнгийн хүчин зүйлээр дүгнэдэг. Ингэхлээр бид тухайн байгууллагын хувьд гүйцэтгэл нь ямар утга илэрхийлдгийг мэдэх хэрэгтэй болж байгаа юм. Байгууллага зорилгоо нарийн тодорхойлох тусам тэр чинээгээрээ хүчирхэг байх болно. Гүйцэтгэлийг үнэлэх шалгуур хэмжүүр олон байх тусам илүү үр дүнтэй.

Хяналт сайн байж гэмээнэ үр дүн бодитой гарна. "Үр дагавраас нь тэднийг мэдэж болно" гэдэг нь байгууллагуудаас бүрдэх ургалч, шинэ нийгмийн үндсэн хуулийн зарчим байж болох юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Танай байгууллагын гүйцэтгэлийн хэмжүүр зорилготойгоор нийцэж байна уу?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.