2017 оны 9 сарын 5
Тэтгэвэрт гарсан хүн бүр “түүхч” болчихдог хэмээн манай нэг эрдэмтэн тун онож хэлжээ. Үнэхээр л тэтгэвэртээ гарсан хөгшчүүд, тэр дундаа нам төрийн удирдах албан тушаалд ажиллаж байсан эрхмүүд өөрсдийн намтар дурсамж, орон нутгийн түүхээр ном бүтээл туурвих боллоо. Өөрийн ажил хөдөлмөрийн туршлага, орон нутгийн түүхээ хойч үедээ таниулан мэдүүлэх нөр их хөдөлмөрийг нь үнэлэхгүй байхын аргагүй. Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн өөрийн сурсан мэдсэн, үзсэн дуулсан дульмагхан мэдлэгээ
“мэдлэгийн их далай” гэж андуурсан хүмүүс мэр сэр байх ажээ.