Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг 2017 оны 9 сарын 08-19-нд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Солонгосын  wHOOL хамтлаг Монгол улсад айлчилж, тоглолтоо олон нийтэд хүргэх гэж байна.

Солонгосын wHOOL хамтлаг нь 2003 онд байгуулагдаж, дэлхийн 13 оронд өөрсдийн тоглолтыг зохион байгуулж, Солонгосын үндэсний хөгжмийн хэмнэлийг орчин үеийн хөгжимтэй хослуулж контемпорари поп урсгалаар бүтээлээ туурвидаг хамтлаг юм. Уг хамтлаг нь Монголын хөгжим сонирхогчдод зориулж 2017 оны 9-р сарын 9-нд 21 цагаас UB Jazz Club-т өөрсдийн урын сангаасаа сонирхуулна.

МУЗ нь Монгол ба өөр улс үндэстний хооронд соёлын солилцоог хөхүүлэн дэмжих энэхүү бүтээлч урланг зохион байгуулж, угсаатны хөгжмийн соёлын олон төрөл зүйлсийг багтаасан, сэтгэлийн таашаал авчрах шинэ хөгжмийг жил бүр үзэгч олны хүртээл  болгож байгаадаа баяртай байна.

Та бүхнийг урьж байна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319015 утсаар авна уу.