Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХААИС-ийн 50 оюутныг СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨС чөлөөлөхөөр боллоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Мөнхбаясгалан, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун болон бусад албаны төлөөлөгчид өчигдөр ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэлжээ. Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон ХАА-н салбарын мэргэжилтнийг бэлтгэдэг ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна.

Манай орны эдийн засгийн суурь,тулгуур салбар бол хөдөө аж ахуй. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон.

 

Тэргүүлэх чиглэлээ болгохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг нь сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлууд хийгдэж байгаа" гэв. 

Мөн ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг 50 оюутанд жил бүр олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлээд 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтын төлбөрөөс чөлөөлнө" гэдгийг онцолсон юм.

Дашрамд дуулгахад энэ жил ХААИС-д 2,100 орчим оюутан шинээр элсэн орж байгаа юм байна.

 

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ