Баранзад хадгийг юунд хэрэглэдэг вэ?
Хадагийг Баранзад, Соном, Аюуш, Самбай гэхчилэн ангилдаг ба өөр өөрийн онцлогоор хэрэглэх зарчимтай. Банарзад хадгийг төр, шашны томоохон зан үйлд хэрэглэнэ. Мөн хэмжээгээрээ ч хамгийн урт буюу 3.2 метрийн урттай хадаг юм. Уг хадаг нь тойрсон хамар угалз бадраа хээ болон өлзий, жанцан, бумба, лянхуа, шүхэр, лавай, загас, хорол тэргүүтэй өлзий хутгийн найман тэмдэгтэй.