УИХ-ын гишүүн Х.Баттулгын "Баянгол" зочид буудал дахь албан өрөөнд 16:00 цагийн орчимд хууль хяналтын байгууллагынхан дайрч орон, нэгжлэг хийж байна.
Гишүүний албан өрөөнд нь цагдаа, тусгайгийн 30 гаруй хүн нэгжлэг хийсэн бөгөөд түүнтэй хамт өрөөнд нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.
16:00 цагаас хойш "Баянгол" зочид буудал дээр Их аварга Д.Дагвадорж, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын дарга З.Энхболдын орон тооны бус зөвлөх Г. Байгалмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, "Hero" энтертайнментийн захирал Б.Баатар, МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ, үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням, Б.Баттулга гишүүний охин Б.Намуун, хүү Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар ирээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!