ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол ТАМГА

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд “МОНГОЛ ТАМГА” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Тус музейн сан хөмрөгт Дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан түүхэн олон үед хамаарах нийт 1,500 орчим тамга, тэмдгээс судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан 100 гаруй тамгыг сонгон, энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлжээ.

“Монгол тамга” үзэсгэлэнгээс Их Юань улсын аялан явах цэргийн мянганы ноёны газрын тамга, Монгол улсын элчин харилцаанд холбогдох тамганууд, Нийслэл Хүрээний голын чойжон сахиулсны хувраг тушаалтныг захирах тамга зэрэг олон сонирхолтой түүх өгүүлэх тамганаас гадна, тухайн тамганы гарал үүсэл, хөгжлийн товч түүх, монголчуудын эрхэмжилж ирсэн төрийн тамганы хувьсал, түүхий эд, хэлбэр төрх, хэмжээ, хийцийн талаар мэдэж авах боломжтой.


Тамга нь тухай нийгмийн харилцаа хөгжлийн онцлог, бичиг соёлыг өөртөө тусгаж байдгаараа онцлог юм. Тухайлбал, XIII зууны үеийн төрийн тамга нь уйгаржин монгол, Юань гүрний үед олон үндэстэн ястныг хураан захирах зорилгоор зохион хэрэглэсэн дөрвөлжин үсгээр, харин Манжийн эрхшээлийн үед Монголын засаг захиргааны тамга нь манж, монгол бичиг бүхий бичээстэй болон өөрчлөгдөж байжээ.

1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн төрийн хаш тамгыг соёмбо бүхий уйгаржин монгол, дөрвөлжин үсгээр, засаг захиргааны байгууллагууд нь дундаа соёмботой уйгаржин монгол бичээс бүхий тамга хэрэглэж ирсэн нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар бий болсон Ардын засгийн газар, түүний дараах БНМАУ-ын төрийн тамганд ч уламжлагдан хэрэглэгдсэн нь монгол төрийн залгамж чанар хадгалагдаж ирснийг гэрчлэх буй за. 

Харин 1940 онд батлагдсан Үндсэн хуулинд улсын сүлдийг өөрчилсөнтэй холбогдон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны 11 дүгээр сарын 16-ны 63 дугаар тогтоолоор тамга нь дугуй хэлбэртэй болсон байдаг. Үүний дараагаар 1946 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн БНМАУ- ын төрийн хэрэг хөтлөх бичиг нь крилл бичиг болж өөрчлөгдсөнөөр тамгыг шинэчлэн, тамга, тэмдэгний бичээсийг крилл үсгээр бичдэг болжээ.

ФОТО
Зураг
1
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
2
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
3
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
4
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
5
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
6
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
7
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
8
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
9
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
10
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
11
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
12
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
13
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
14
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
15
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
16
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
17
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
18
Гэрэл зургийг mpa.mn

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг