Монгол Улсын өмнөд хэсэгт орших цөл газрыг Ерөнхийд нь Говь хэмээн нэрлэдэг. Монголд 33 говь бий. Монголын говь зундаа +40-өөс өвөлдөө -40 градус цельс хүртэл халж, хөрдөг.
Говийн Дархан цаазат газрын хэмжээ Европын жижиг газар нутагтай зарим орныхоос том юм. Ингээд гэрэл зурагчин Б.Баярын Монголын их говиор аялахдаа авсан зургуудаас толилуулж байна.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.
Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!