Амралтын өдрөөр цуврал болгон хүргэдэг ФОТО ЗУРАГ-ийн булангаараа энэ удаад Дундговь аймгийн нутагт орших Дэл уул, урд хэсгээр нь орших Хөнжлийн уулны зургийг хүргэж байна.
Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог. Баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залгасан байдаг.
Жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдсэн учир Дэл уул хэмээн нэрийджээ. Дэл уулын хувьд Монгол орны түүхийн дурсгалын агуулсан, чухал газар юм. Учир нь эндээс археологичид
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.
Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!