Сэлэнгэ аймгийн нутгаар аялахдаа авсан гайхалтай зургуудыг танд хүргэж байна. Сэлэнгэ аймаг нь 1934 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршдог.
Тус аймагт Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө гээд Монгол орны томоохон гол мөрнүүд урсдаг бөгөөд тариалангийн сав газар юм. Тухайлбал улсын нийт үр тарианы 40 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг ажээ.
Ингээд Сэлэнгийн шаргал намрыг гэрэл зурагчин Б.Баярын дурангаар харна уу.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.
Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!