Алсаас харахад суварга мэт харагддаг энэхүү хосгүй үзэсгэлэнтэй газар Дундговь аймгийн Өлзийт суманд оршдог. Олон жилийн өмнө далайн ёроолд байсан лаг шаварны давхарга нар салхины улмаас ийм хэлбэрийг олжээ.
Нийт 400 мерт үргэлжлэх мөргөцгийн хамгийн өндөр хэсэг нь эгц дээшээ 60 метр хүрнэ.
Цагаан суваргын байгалийн цогцолборт газрыг зорин ирэх жуулчдын тоо жил илэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд энд хоёр жуулчны бааз байрладаг ажээ.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.
Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!