Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Их хааны өлгий ДАДАЛ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 7
iKon.MN

Хэнтий аймгийн Дадал сум нь 1925 он байгуулагдсан бөгөөд Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн дөрвөн багт нийт 741 өрхийн 2,678 хүн амьдардаг байна. Дадал сумын хүн амын ихэнх хувийг Буриад ястан эзэлнэ. 

Дадал суманд Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог оршдог бөгөөд Баянхаан, Дадал, Баян-Овоо, Цагаандэлгэр, Сантайхаан, Бурханхалдун зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат уулс оршдог ажээ.

 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.

Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18